Sain Podcast

Мэргэжлийн үсчин зөвлөж байна

Informações:

Sinopsis

Сайн байцгаана уу сонсогчид оо! Манай подкаст "Мэргэжлийн үсчин зөвлөж байна" шинэ бүлгээ эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ бүлгийн 10 дугаарт 16 жилийн туршлагатай, мэргэжлийн үсчин, Испанийн TAHE (https://www.facebook.com/TaheMongolia) үс арчилгааны брендийн бүтээгдэхүүний албан ёсны distributor, Ecoss үсний салон (https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/)-ы захирал Даагий хамт байх болно. Анхны дугаараар үсээ хэрхэн зөв угаах вэ, өтгөн шингэн үсний онцлог арчилгаа, үсчингээ хэрхэн сонгох, хэрэглэгч бид үс арчилгаатай холбоотой мэдлэг мэдээллийг хаанаас авч болох зэрэг маш чухал асуудлуудыг хөндөн, зөвлөгөө мэдээлэл авлаа. Хөтлөгчид: олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ.